2013/02/05

Гайхамшигт Ghibli-ын шинэ бүтээл From Up on Poppy Hill англи хэл дээр гарна

Гайхамшигт Ghibli студийн бүтээл, Academy Awards-ын шагналт аугаа Hayao Miyazaki болон найруулагч Goro Miyazaki нарын хамтын бүтээл From Up on Poppy Hill анимешинг GKIDS-ынхэн продюсерлан англи хувилбараар ирэх 3-р сард хойт америкын кино театруудаар гаргахаар болжээ.

2011 оны зун японд нээлтээ хийж байсан энэ анимешин тухайн жилийн японы хамгийн өндөр ашиг орлоготой кино болж байсан бөгөөд 35 дахь удаагийн Japan Academy Prize, 11 дэх удаагийн Tokyo Anime Awards наадмуудаас шилдэг анимешин шагналыг хүртэж байжээ.


Тус анимешины үйл явдал 1963 оны Yokohama-д өрнөх ба Дэлхийн 2-р дайны дараах хоосрол болон 1964 оны Олимпын өмнөх бэлтгэл үеээрх  Umi, Shun гэх хоёр ахлах сургуулийн хүүхдүүдийн харилцааг харуулсан ажээ.