2013/02/10

Frank Miller-н найруулсан богино хэмжээний Sin City

Найруулсан кино гэхээсээ илүүтэйгээр бичсэн зохиол, комиксуудаараа алдартай Frank Miller чамгүй хугацаанд Gucci-н бүтээгдхүүнүүдийн сурталчилгааны найруулагчаар ажиллаж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Тэгвэл тэрээр энэ оны хамгийн эхны сурталчилгаагаа үзэгчдэд танилцуулсан байна. Evan Rachel Wood, Chris Evans нарын хослолыг тоглуулсан уг бүтээл Gucci Guilty Black нэрийн бүтээгдхүүнд зориулагдан хийгджээ. Ингээд Sin City хэв маягтай нео нуар ханхалсан сурталчилгааг сонирхцгооё.