2013/02/01

Youtube дээрх үзэлтийн тоо хамгийн анхны 1 саяд хүрсэн монгол видео Goyo Goyo

Дэлхийн энтертайнмент ертөнцөд бараг хувьсал хийсэн гэж хэлж болохуйц нэгэн цахим сайт бол youtube гэдэгтэй хэн хүнгүй маргахгүй бизээ. Тэгвэл энэ үйлчилгээг ашигладаг олон хэрэглэгчид өөрийнх нь видеог хэн нэгэн хүн үзэж үзсэн тоо нь өсөөсэй гэж хүсдэг гэхэд бас хилсдэхгүй.

Харин энэ үйлчилгээнд хамгийн их үзэлттэй байсан монгол видеог үзсэн тоо 1 саяд хүрээд удаагүй байна. Уг видеог 1 сая хүрэхээс сарын өмнө манайхан манаж байж байсан бөгөөд ийнхүү удаан хүлээлгэлгүй 1 саяд хүрсэнд баяртай байна.

Та доорх видеог үзэж монголын хамгийн анхны 1 сая илүү үзэлттэй видео болоход нь хувь нэмрээ оруулсан уу?