2013/02/15

"Fast & Furious 7" дээр жинхэнэ хурдлагч ирлээ

Галзуу хурдлагчдын цардмал зам дээрх тулаан дээд цэгтээ хүрч байна. Тун удахгүй 6-дахь ангиа толилуулах уг бүтээлийн шинэ ангийн талаарх мэдээлэл гарч эхэллээ. 7-дахь ангийн хувьд өмнөх 6-дахь ангитайгаа шууд холбоотой байх бөгөөд эсрэг талынх нь дүрүүд ч холбоотой байх гэнэ. "Fast & Furious 6" ангийн эсрэг талын залуу болох Owen Shaw /Luke Evans/ энэ удаад Dom-н багийнханд ялагдах бөгөөд харин 7-дахь ангид түүний ах Ian Shawn хурдлагчдаас өшөөгөө авахаар гарч ирэх юм байна. Уг дүрд жүжигчин Jason Statham тоглох талаар төслийн багийнхан мэдээллэжээ. 

 Jason Statham-н хувьд 6-дахь ангид эсрэг талын дүр бүтээнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас больсон юм.

"Fast & Furious 6" ангийн талаарх мэдээллийг эндээс уншаарай.