2013/02/18

Чингис хааны тухай өгүүлэх "An End to Killing"

Хятад, япон, солонгос уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "An End to Killing" нэртэй Чингис хааны байлдан дагууллын тухай өгүүлэх бүтээл 2012 оны 10 сард 3d-р хятадын цөөн тооны кинотеатруудаар гарч үзэгчдэд хүрсэн байна. Өнгөрөгч оны Каннын наадамд зочилж европ дахь нээлтээ хийсэн уг бүтээл Universal кино компанийн дэмжлэгтэйгээр удахгүй олон улсын нээлтээ хийх аж.

Кинонд Даогийн нэгэн лам монгол руу аялалд гарч Чингис хааны аллагыг өөрийн сургаалийн хүчээр зогсоож байгаа тухай гардаг байна. Зохиолын өгүүлэмж бидний хувьд таагүй ч азийн ихэнх орны кино сонирхогчдыг татаж байгаа гэнэ. Шүүмжлэгчдийн зүгээс ч сайн үнэлгээ өгч байгаа аж.
Өмнөх мэдээллийг энд дарж уншаарай.