2013/02/28

Дүүлэн нис МУСК албан ёсны Trailer

Doz Entertainment-ын ээлжит бүтээл "Дүүлэн нис" уран сайхны киноны албан ёсны trailer гарлаа. Солонгос улсад зураг авалтаа хийсэн уг киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Ш.Доржсүрэн ажилласан ажээ. Олон улсын баг бүрэлдэхүүнтэй ажилласан уг киноны гол дүрд А.Мөнгөнзул тоглосон бөгөөд Kang Tae Yeong, Lee Hae Jin, Pan In Hae, Kin Sung Ah нарын солонгос жүжигчид мөн оролцон тоглосон байна.

Дүүлэн нис МУСК 3-р сарын 7-нд кино театрын дэлгэцнээ нээлтээ хийнэ.