2013/02/28

Дурлалын гэмт хэрэг МУСК teaser poster

LVA entertainment, Absolute Pictures болон Logic Film-ийн хамтран бүтээж буй романтик драма төрлийн "Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киноны зураг авалтын ажил дуусаад удаагүй байна. Кино багийнхан одоогоор киноныхаа эвлүүлэг болон хөгжим дуу оруулалт дээр ажиллаж байгаа юм байна. Тэд тун удахгүй трайлераа гаргахаа амаллаа.

Харин үүний өмнө teaser poster-оо гаргасанг та бүхэнд хүргэж байна. Дурлалын гэмт хэрэг кино монголын кино урлагт шинэ эмэгтэй жүжигчинг гаргаж ирж байгаагаараа онцлог болж байна. Гол дүрийн эмэгтэйг Берлиний Кино драмын сургуулийн Кино жүжигчиний ангид суралцаж төгссөн Г. Ариунболор бүтээж байна.