2013/02/15

"District 13"-н холливүүдэд дахин хийгдэж байна

Адал явдалт киноны нэрт мастер, өнөө цагийн францын кино урлагийн томоохон төлөөлөл болсон найруулагч Luc Besson-ы 2004 оны бүтээл "District 13" киног холливүүдэд дахин хийгдэх талаарх яриа гараад чамгүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл тус бүтээлийн эрхийг францчуудаас худалдан авсан Relativity кино компанийнхан кино төслийг "Brick Mansions" нэртэйгээр эхэлжээ. Уг төслийн ажил одоогоор жүжигчдийн сонгон шалгаруулалтын түвшинд явж байгаа бөгөөд киноны гол дүрүүдэд жүжигчин Paul Walker болон David Belle нар тоглохоор болсон байна. David Belle-н хувьд өмнөх бүтээлийн гол дүрд тоглож байсан жүжигчин юм. Төсөл 2014 онд бүтээл болон үзэгчдэд хүрнэ.