2013/02/28

Cloudy with a Chance of Meatballs 2 анимешины анхны trailer

Facebook-р амласан ёсоороо та бүхэнд Sony Pictures Animation-ны 2009 онд бүтээсэн Cloudy with a Chance of Meatballs анимешины 2 дахь анги Cloudy with a Chance of Meatballs 2 анимешины анхны trailer-г хүргэж байна. Cloudy with a Chance of Meatballs анимешин нь америкын хүүхдийн зохиолч Judi Barrett болон зураач Ron Barrett нарын бүтээсэн ижил нэрт номноос сэдэвлэн бүтээсэн байдаг. Уг ном нь 2007 онд АНУ-ын Үндсэсний боловсролын нийгэмлэгээс (National Education Association) сургагч багш нарт санал болгох хүүхдийн шилдэг 100-н номны жагсаалтад бүртгэгдсэн байдаг бол Сургуулийн номын сан сэтгүүл (School Library Journal)-ын 2012 оны санал асуулагаар Шилдэг 100-н зурагт ном жагсаалтад багтсан байдаг ажээ.


Sony Pictures Animation-аас гаргаж буй Cloudy with a Chance of Meatballs 2 анимешины найруулагчаар 2010 онд Open Season 3 анимешинг найруулсан Cody Cameron ажилласан. 

Энэ удаад бид идэж болох зүйлс маань амилан амьтан ургамалын хосолсон нийлмэл нэртэй болсон байгааг харна. Жишээ нь Bananostrich (Ostrich/banana), Cantalope (Antelope/cantaloupe), Cucumbirdy (Birds/cucumbers), Flamangos (Flamingo/mango), Fruit Cockatiel (Cockatoo/fruit cocktail), Hippotatomus (Hippopotamus/potato), Watermelophant (Elephant/watermelon) гэх мэт

Ингээд Trailer-аа үзэцгээе. Cloudy with a Chance of Meatballs 2 анимешин ирэх 9-р сарын 27-нд 3D-р дэлгэцнээ гарна.