2013/02/09

Cолонгосын A Moment To Remember киног Hollywood-д remake хийнэ

2012 оны The Session киног найруулсан найруулагч Ben Lewin нэгэн сонирхолтой шийдвэр гаргасан бололтой. Тэрээр 2001 оны Pure Soul гэх японы телевизийн цувралаас сэдэвлэн бүтээсэн 2004 оны солонгосын A Moment To Remember киног өөрийн хувилбараар (remake) хийхээр болсон байна.

Энэ кино чухамхүү ямар кино болох талаа ихэнх кино сонирхогчид мэдэх байх. Сонирхуулахад A Moment To Remember кино гарсан даруйдаа 2 долоо хоногийн турш солонгосын boxoffice-г тэргүүлсэн бөгөөд 2004 оны 5 дахь өндөр ашиг орлоготой кино болсон юм. Мөн япон дахь boxoffice-г тэргүүлж 2005 оны 19 дахь өндөр ашиг орлого олсон кино жагсаалтад бичигдэж байсан байдаг.


Hollywood-д солонгос киног remake хийх моод дэлгэрээд байгаагын нэгэн илрэл энэ болж байх шиг. Найруулагч Ben Lewin киноны гол дүрийн эмэгтэйгээр Katherine Heigl-г сонгох төлөвлөгөөтэй байгаа аж. Тэд солонгос хувилбараас илүү гаргаж чадах болов уу?