2013/02/13

Box office: 20130213 Identity Thief

1. Identity Thiefs: Өнгөрөгч 7 хоногт: $34.6 сая, нийт: $34.6 сая
2. Warm Bodies: Өнгөрөгч 7 хоногт: $11.4 сая, нийт: $36.5 сая
3. Side Effects: Өнгөрөгч 7 хоногт: $9.3 сая, нийт: $9.3 сая
4. Silver Linings Playbook: Өнгөрөгч 7 хоногт: $6.43 сая, нийт: $89.5 сая
5. Hansel & Gretel: Witch Hunters: Өнгөрөгч 7 хоногт: $5.75 сая, нийт: $43.8 сая

6. Mama: Өнгөрөгч 7 хоногт: $4.23 сая, нийт: $64 сая
7. Zero Dark Thirty: Өнгөрөгч 7 хоногт: $4.01 сая, нийт: $83.6 сая
8. Argo: Өнгөрөгч 7 хоногт: $2.38 сая, нийт: $124 сая
9. Django Unchained: Өнгөрөгч 7 хоногт: $2.3 сая, нийт: $155 сая
10. Bullet to the Head: Өнгөрөгч 7 хоногт: $2.08 сая, нийт: $8.27 сая

Identity Thief

Director: Seth Gordon
Stars: Jason Bateman, Melissa McCarthy, John Cho
imdb: 5.7

Даруухан бизнессмен Sandy Patterson Denver хотоос Miami -руу түүний нэрээр хуурамч бичиг баримт ашиглаж амьдардаг эмэгтэйг олж түүний хийсэн хэргүүдийг арилгахаар явж байгаагаар кино үргэлжлэх ажээ. Гэмт хэрэг, инээдмийн төрлийн энэхүү кинонд инээдмийн киноны жүжигчин Jason Bateman, Melissa McCarthy нар хамтран тоглосон байна. Найруулагч Seth Gordon 2011 онд Jason Bateman-тай хамтран Horrible Bosses киног бүтээж байсан юм.

Side Effects

Director: Steven Soderbergh
Stars: Jude Law, Rooney Mara, Catherine Zeta-Jones, Channing Tatum
imdb: 7.6

Сэтгэхүйн триллер төрлийн Side Effects киног S*x, Lies, and Videotape (1989) киногоороо Academy Awards-c шилдэг найруулагч шагналыг хүртэж байсан Steven Soderbergh найруулсан байна. Түүнийг бид Ocean's Eleven киногаар нь сайн мэднэ. Уг киногаар хар тамхинд донтогч залуу эмэгтэйчүүдийг түүний хар тамхинаасаа татгалзаж, эмчилгээ хийлгэн, хар тамхины эсрэг хүчтэй зогсохыг уриалсан байна.

Жүжигчин Ben Affleck чадварлаг жүжигчин гэдгээс гадна чадварлаг найруулагч болохоо хүчтэйгээр баталлаа. Тэрээр 2007 онд Gone Baby Gone, 2010 онд The Town кинонуудыг найруулж байсан бол өнгөрөгч 2012 онд найруулсан Argo кино түүнд найруулагчийн кареерын хувьд үсрэлт авчирлаа. Argo кино олон шагналд нэр дэвшинж түүний хэрээр шагналын эзэн болж байгаатай холбоотойгоор 18 долоо хоногийн дараа дахин boxoffice-ын эхний 10-ын жагсаалтад орж ирсэн байна.