2013/02/08

Солонгос найруулагч Bong Joon-ho-ын Snowpiercer киноны анхны poster

Энэ жил Солонгосын 3-н том найруулагчдын хувьд англи хэл дээр киногоо бүтээж дэлхийн тавцанд гаргасан сайхан жил болж байх шиг байна. "The Good, the Bad, the Weird", "I Saw the Devil" кинонуудыг найруулсан найруулагч Kim Ji-woon хэдхэн долоо хоногийн өмнө Tha Last Stand киногаа үзэгчдэд хүргэсэн бол Oldbay-ын найруулагч Park Chan-wook-ын Stoker кино Sundance кино наадмаас өндөр үнэлгээ аваад одоо өргөн дэлгэцнээ гарах өдрөө хүлээгээд байж байна.

Харин гуравдахь солонгос найруулагчийн бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болно. Энэ бол Mother, The Host киноны найруулагч Bong Joon-ho-ын найруулж буй Snowpiercer кино. Францийн Le Transperceneige романаас сэдэвлэн бүтээж буй уг киног амжилттай болж магадгүй гэж таамаглаж байгаа.

Кинонд хүн төрөлхтөн дэлхийн дулаарлын эсрэг тэмцэл эцэстээ мөстлөгийн үеийн эхлүүлж эх дэлхийд амьдрал үгүй болж эхлэхтэй зэрэгцэн тэднийг цас зүсэгч (Snowpiercer) галт тэргээр зөөвөрлөх бөгөөд энд сууж чадсан хүн л амьд гарч чадах юм.

Snowpiercer кино оны сүүлээр дэлгэцнээ гарна. Кинонд Chris Evans, Jamie Bell, Tilda Swinton, Song Kang-ho, John Hurt, Alison Pill, Octavia Spencer, Ewen Bremner нар оролцоно.