2013/02/09

“Гарын таван хуруу” дахин хийгдэж гэж байна

Нэрт зохиолч Ч. Лойдойдамбын “Гарын таван хуруу” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байгаа аж. Өмнө нь И. Нямгаваа гуай энэ зохиолоор кино бүтээж байсан ч Н. Наранбаатар найруулагч өөр өнцгөөр илэрхийлэхийг зорьж буй гэнэ. Тиймээс уг киноны үргэлжлэл гэж ойлгож болохгүй юм. Найруулагч Н.Наранбаатар одоогоор зохиол дээрээ ажиллаж байгаа бөгөөд дүрүүдэд тохирох жүжигчдийг ч товлосон байгаа гэнэ.

Эх сурвалж: Оллоо.мн С. Саранзаяа