2013/02/10

Ben Affleck америкийн өнгөрөгч оны шилдэг найруулагч боллоо

Академийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өдөр өдрөөр ойртсоор л байна. Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн ямар кино, хэн гэдэг найруулагч энэ жил "Алтан хүн" атгах бол гэсэн таамаг ар араасаа хөврөн гарсаар. Гэхдээ зарим жил таамаглах шаардлагагүйгээр өмнөх томоохон кино наадмуудаас үр дүнг шууд харчихдаг байсан. Тэгвэл энэ жил тийм боломж хомс байна. Учир нь хамгийн сүүлд зохиогдсон шилдэг найруулагчдыг тодруулах DGA наадамд шилдэг найруулагчийн шагналыг залуу найруулагч Ben Affleck өөрийн найруулсан Argo киногоороо хүртсэн байна. Ингэснээр DGA болон Оскарын наадмын хоорондох зөрөлдөөн 65 жилийн туршид 7 болж өслөө.
Үүнээс гадна Алтан бөмбөрцөг кино наадамд шилдэг анимэшн бүтээлээр тодроод байсан Brave хүүхэлдэйн кино Annie наадмаас ямар ч шагнал хүртсэнгүй. Харин Wreck-It Ralph шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоор тодорсон байна. Хэдийгээр уг 2 бүтээл 2улаа Диснэйн нэр дээр данстай ч нэг нь Pixar гэсэн тодотголтой байгаа билээ.