2013/02/23

Asian shop - Амьдрах л ёстой (Орхидос 2 OST)

Ирэх 3-р сарын 1-с эхлэн Улаан дөрвөлжин нэртэй шинэ уран сайхны киногаа дэлгэцнээ гаргах гэж байгаа Hamba film студийн анхны томоохон бүтээлүүдийн нэг Орхидос кино 2009 онд дэлгэцнээ гарч байсан байдаг. Энэ кино жүжигчин Отгонцэцэгийг кареерыг өндөрт гаргасан кино байсан гэж хэлж болно. Киноны өгүүлэмж, хүнд өгөх гэсэн санаа нь хүчтэй байсан тул киног үзсэн олон хүн өрөвдөх, хайрлах сэтгэлийн нулимсаа нууж чадаагүй бизээ.

Киноны 2-р анги Орхидос 2 кино 2010 онд дэлгэцнээ гарсан бөгөөд өмнөх ангийн уран бүтээлчид мөн оролцсон байдаг. Харин киноны дууг өнгөрөгч оны 4р сард Asian Shop the jazz album цомгоо сонсогчиддоо хүргэсэн Asian Shop хамтлаг дуулсан байдаг. Амьдрах л ёстой дууны үгийг Л.Таванбаяр, аяыг Т.Сэр-Од бичсэн байна.