2013/02/02

A Good Day to Die Hard кинонд эвдрэшгүй Mercedes Benz-ууд тогложээ

Машин үйлдвэрлэгч томоохон корпорациуд өөрсдийн үйлдвэрлэсэн төмөр хүлэгүүдээ олонд хүрсэн алдартай кинонуудын ангиудад гаргахыг хичээдэг. Ингэснээр тэдний хувьд төлсөн мөнгөндөө харамсахааргүй сайн сурталчилгаа болж өгч чаддаг. Ялангуяа дайн тулаантай кинонд гол дүрийн залуугийн хөлөглөсөн унаа олон хүний нүдэнд өрттөг нь гарцаагүй.

Үүний нэгэн адилаар A Good Day to Die Hard кинотай машин үйлдвэрлэлийн зах зээлд нэр хүндтэй Mercedes Benz хамтран ажилласан байна. Кинонд нийт 14 өөр Mercedes-Benz загварын машинууд ашиглагдсан (C-Class, Unimog, Sprinter, Zetros, G-Class загварыг онцолсон) бөгөөд доорх видеоноос машиныг хэрхэн кинонд тоглуулахыг та мөн олж харах боломжтой.

Bruce Willis-ын Die Hard цувралын 5 дахь анги A Good Day to Die Hard кино 2-р сарын 14-нд дэлгэцнээ гарна.