2013/02/06

Кино кадр бодит байршил дээрээ

CNN-ын сэтгүүлч  Christopher Moloney 2012 оны зуны нэг өдөр ажлынхаа цонхоор харж сууж байхдаа эсрэг талын байр болон гудамж нь хүн бүрийн сайн мэдэх Ghostbusters киноны зураг авалт хийгдсэн газар мөн болохын анзаарсан байна. Тэрээр камераа шүүрч аван гараад киноны нэг кадр яг таарах өнцгөөс зургийг нь авч онлайн байрлуулсан бөгөөд тэр нь түүний найзууд болон гэр бүлийнхэнд нь маш их таалагдсан байна. Ингэж тэрээр өөрийн FILMography хэмээх блогоо нээсэн бөгөөд хүмүүсийн сайн мэдэх киноны зураг авалтын байршил дээр нь очин дээрх аргаар зураг авч нийтлэх болсон байна.

Ингээд түүний бүтээлээс сонирхоцгооё

 Ghostbusters (1984)
 Christopher Moloney-ын ажлын эхлэл

You've Got Mail (2009)
Lalo кафе дахь Tom Hanks болон Meg Ryan нарын уулзалт. Amsterdam өргөн чөлөөний 83-р гудамжинд байрлах энэ кафе New York хотын алдартай кафенуудын нэг. Мөн энэ кафе Bollywood-ын Anjaana Anjaani кинонд гардаг.

Home Alone 2: Lost in New York (1992)
Kevin McCallister (Macaulay Culkin) -ын Manhattan дахь аялалаараа Radio City Music Hall ордог. Radio City нь өөр олон кинонд гардаг. Жишээлбэл Quiz Show, The Godfather, Private Parts гэх мэт

The Avengers (2012)
Captain America болон Iron Man нар Central Park-ын Bethesda Terrace-д уулзаж байна. New York хотын эНэ хэсэг кинон дээр маш их гардаг байна. Ransom, Home Alone 2, Friends with Benefits, Doctor Who гэх мэт.

The Avengers (2012)
Grand Central Terminal-ын гадаад төрх олон киноны гайхалтай хэсэг дүрслэгдсэн байдаг. Энэ зурагт The Avengers киноны баатрууд тулаанаа эхлэхийн өмнө зогсож байгаагаа харж байна.

The Adjustment Bureau (2011)
Manhattan дахь 6-р өргөн чөлөөний 54-р гудамжин дахь The Warwick Hotel-ын гадна Matt Damon, Emily Blunt нар гүйж явна.

Marathon Man (1976)
Энэ хэсэгт гүйгч эр Thomas Babington "Babe" Levy (Hoffman) өөрийн цагаа шалгаж байна. Тэрээр 8-с 9-р өргөн чөлөөний хооронд  дахь 47-р гудамжин дахь өөрийн байрны гадаа зогсож байна.

Baby Mama (2008)
2008 оны Baby Mama киноны Tina Fey-ын дүрд Kate Holbrook тоглосон. Түүний гэр Riverside Drive 210 -д (93-р гудамжны ойролцоо) байдаг.

Breakfast at Tiffany's (1961)
Энэ хэсэгт аугаа George Peppard Naumburg Bandshell-д байна. Энэ байгууламж 1862 онд баригдсан бөгөөд Central Park-д байдаг. Bethesda Terrace-с хойшоо 72-р гудамж.

Die Hard: With a Vengeance (1995)
John McClane (Bruce Willis) болон Zeus Carter (Samuel L. Jackson) нар 72-р гудамжин дань нүхэн гарцийн хажууд Simon Gruber (Jeremy Irons) -с ирсэн дуудлагыг хүлээж аваад зогсож байна.

Midnight Run (1998)
Grand Central Terminal-д Jonathan "The Duke" Mardukas (Charles Grodin) -г шагналын ангууч Jack Walsh (Robert DeNiro) дагуулан явж байна. Энэ терминал "Hackers," "Eternal Sunshine of the Spotless Mind," "Revolutionary Road", "Armageddon" зэрэг кинонуудад гардаг.

Ghost (1990)
Sam Wheat (Patrick Swayze) болон түүний сэтгэлийн найз Oda Mae Brown (Whoopi Goldberg) нар Wall Street гудамжаар банк зорьж явна. Энэ хэсэг "On the Town", "The 10th Victim", "The Dark Knight Rises." кинонууд дээр мөн гардаг байна.

Elf (2003)
Fifth өргөн чөлөөний 31-р гудамжинд Buddy (Will Ferrell) замын гэрэлтэй танилцаж буй хэсэг. Эндээс цааш 34-р гудамжшинд Empire State Building буй. Тэнд Buddy-ын аав (James Caan) ажилладаг шүү дээ.

The Fisher King (1991)
Lydia-д Parry (Robin Williams), Jack Lucas (Jeff Bridges) нар тагнуулын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.


Catch Me If You Can (2002)
Энэ мэтчилэн сонирхолтой зургуудыг үзэхийг хүсвэл  Christopher Moloney-ын блог FILMography-руу зочлоорой.