2013/02/25

85 дахь удаагийн Oscar-ын эзэд тодорлоо

85 дахь удаагийн Academy Awards буюу Oscar-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн Oscar-ын гол тусгал хэр чадварлаг найруулагч болохоо харуулсан жүжигчин (одоо найруулагч гэж албан ёсоор нэмэгдэнэ) Ben Affleck болон түүний бүтээсэн Argo уран сайхны кино байлаа.

Жүжигчин, найруулагч Ben Affleck 15 жилийн өмнө Good Will Hunting киноны зохиолоор анхны Oscar-аа хүртэж байсан бөгөөд Argo кино Шилдэг киноны (Best picture) шагнал авах үед "Би ахиж энэ тайзан дээр гарна гэж төсөөлсөнгүй" гэж үүнийгээ  илэрхийлсэн юм.  Мөн Argo кино Шилдэг сэдэвлэсэн кино зохиол (Writing Adepted Screenplay), Шилдэг эвлүүлэг (Film editing) шагналуудыг авлаа.

Удаагаар нь онцлохгүй өнгөрч болохгүй нэгэн кино бол манай ази гаралтай найруулагч Ang Lee-ын бүтээл Life of Pi кино байлаа. Тус бүтээлээр найруулагч Ang Lee Шилдэг найруулагч (Directing) шагналыг авсан бөгөөд Шилдэг эффект (Visual Effects), Шилдэг зураг авалт (Cinematography), Шилдэг киноны хөгжим (Music Orginal Score) шагналуудыг авч чадсан юм.


Домогт найруулагч Steven Spielberg-ын бүтээл Lincoln кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Daniel Day-Lewis Шилдэг эрэгтэй дүр (Actor) шагналын эзэн боллоо. Энэ шагнал түүний хувьд 3 дахь удаагийнх нь бөгөөд түүхэнд 3 удаа Шилдэг эрэгтэй дүр шагналыг авсан анхны хүн болж байгаа нь энэ.


Найруулагч David O. Russell-ын бүтээл Silver Linings Playbook кинонд бүтээсэн дүрээрээ залуу жүжигчин Jennifer Lawrence Шилдэг эмэгтэй дүр (Actress) шагналын эзэн болсон юм. Oscar-т хүрэх шат түүнд хүнд бололтой. Шатаар өгсөж байгаад бүрч унасан юм.


Түүнчлэн Шилдэг киноны дуу шагналыг үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа дуучин Adele Skyfall киноны дуугаараа хүртсэн нь сонирхолтой байлаа.


Ингээд шилдэгүүдийг жагсаавал

Best Picture - Argo (Ben Affleck)
Short film life Action - Curfew (Shawn Christensen)

Directing - Life of Pi (Ang Lee)
Actor - Daniel Day-Lewis (Lincoln)
Actress - Jennifer Lawrence (Silver Linings Playbook)

Actor in a Supporting Role - Christoph Waltz (Django Unchained)
Actress in a Supporting Role - Anne Hathaway (Les Misérables)

Writing Adepted Screenplay - Argo (Chris Terrio)
Writing orignal Screenplay - Django Unchained (Quentin Tarantino)

Animated Feature Film - Brave (Mark Andrews, Brenda Chapman)


Short film animated - Paperman (John Kahrs)

Cinematography - Life of Pi (Claudio Miranda)
Film Editing - Argo (William Goldenberg)
Visual Effects - Life of Pi (Bill Westenhofer, Guillaume Rocheron, Erik-Jan De Boer, Donald R. Elliott)

Documentary Feature - Searching for Sugar Man (Malik Bendjelloul, Simon Chinn)
Documentary Short - Inocente (Sean Fine, Andrea Nix Fine)

Foreign Language film - Amour (Austria)


Production design - Lincoln (Rick Carter)
Costume Design - Anna Karenina (Jacqueline Durran )
Makeup and Hairstyling - Les Misérables (Lisa Westcott, Julie Dartnell)

Music Orignal Score - Life of Pi (Mychael Danna)
Music Original Song - Skyfall (Adele)
Sound editing - Skyfall (Per Hallberg, Karen Baker Landers), Zero Dark Thirty (Paul N.J. Ottosson)
Sound Mixing - Les Misérables (Andy Nelson, Mark Paterson, Simon Hayes)