2013/02/16

"20,000 Leagues Under the Sea" төслийн талаар

Диснэй кино компанийн зүгээс асар их төсөв төлөвлөж найруулагч David Fincher-р бүтээлгэхээр болоод байсан "20,000 Leagues Under the Sea" төсөл нилээд барцадтай байна. Учир нь тус төслийн гол дүрд тоглох байсан жүжигчин Brad Pitt бусад кино төслийн улмаас төсөлд оролцож чадахгүй болжээ. Мөн түүнчлэн зураг авалт хийгдэх газар болох Австрали улсын зүгээс газар нутаг ашигласны татвар гэж 20 сая долларын татвар Диснэй кино компаниас авна гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар тус улсын Соёлын сайд Simon Crean
"Хэрвээ кино багийнхан энэ татварыг төлж зураг авалтаа хийвэл австралийн түүхэндэх хамгийн өндөр татвар төлсөн кино болох юм байна."
гэжээ. Үүний өмнө Wolverine /2009/ кино төслийнхөн Австралид мөн зураг авалтаа хийж байсан бөгөөд шууд татвар төлөлгүй  80 сая долларын хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжилд зориулан өгч байжээ.

Найруулагчийн хувьд киногоо 3D-р үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа ба киноны 70%-г компютер график ашиглан бүтээх  гэнэ.