2013/01/28

Ерөнхийлөгчийн туслах МУСК дэлгэцнээ гарлаа

"650" инээдмийн кино, "03:30" аймшгийн кинонуудыг бүтээж үзэгчдийн хүргэж байсан уран бүтээлийн "ШИНЭ ЕРТӨНЦ" Продакшны дэлгэцийн шинэхэн уран бүтээл "Ерөнхийлөгчийн туслах" уран сайхны кино дэлгэцнээ гарч эхлээд байна.

Ерөнхийлөгчийн туслах киноны зохиолч, найруулагчаар М.Энхдалай ажилласан бол гол дүрүүдэд О.Отгонбат  /МУСТА/, Д.Төмөрбаатар,  Б.Цэсэндорж, И.Мөрөн нар тоглосон байна.


Кино уран бүтээлчид нь 8-с 80 нас хүртэлх хүмүүст зориулан бүтээсэн гэх энэхүү инээдмийн киноны зураг авалтыг дөрвөн улирал дамнан авсан байна.