2013/01/08

Зомбигийн дурлалыг харуулах Warm Bodies киноны trailer

Ирэх 2-р сард нэгэн хөгжилтэй гэмээр кино биднийг хүлээж байна. Summit Entertainment-аас гаргаж буй Warm Bodies романтик зомбитой киноны найруулагчаар 2011 онд 50/50 киног найруулсан залуу найруулагч Jonathan Levine ажилласан юм. Киноны зохиолыг Isaac Marion-ын ижил нэртэй романаас сэдэвлэн бичжээ.

Бидний мэдэх хайр дурлалаас өөр романсыг цус сорогч ба эмэгтэйн түүхээр Summit Entertainment-ийнхан Twilight киногаараа залхтал харуулж чадсан бол энэ удаад зомби ба эмэгтэйн түүхээр бас нэгэн хэвийн бус романс бүтээхээр шийдсэн байна.


Warm Bodies киног 2004 оны Shaun of the Dead мөн 2009 оны Zombieland киноны холимог гэж хэлж болох бөгөөд R (Nicholas Hoult / X-Men: First Class) гэгч зомби нөхрийн үхмэл амьдрал шаргал үст Julie (Teresa Palmer / I Am Number Four) -тэй таарсанаар зомбигийн хөрсөн бие нь бүлээсэн энгийн хүн болж байгааг харуулах гэнэ.