2013/01/28

Tom Cruise-ын нэрийн хуудас Top Gun кино дахин өргөн дэлгэцнээ

1986 оны Top Gun киног ихэнх кино сонирхогчид маань санаж байгаа байхаа. Жүжигчин Tom Cruise залуу нас мөнхрөн үлдсэн энэхүү кино түүний кареерыг өндөрт гаргахад нь томоохон түлхэц болсон юм. Уг кино гарсаны дараагаар дэлхийн хамгийн олон хүнд танигдсан царайгаар Tom Gruise тодорч байсан байдаг. Британи найруулагч Tony Scott болон Paramount Pictures кино компанийн хамтран бүтээсэн Top Gun кино мөн л тэдний нэрийн хуудсанд томоохон байр суурь эзлэх уран бүтээлийн нэг юм.


Тэгвэл уг кино бүтээгдсэнээс хойш 27 жилийн дараа буюу 2013 оны 2-р сарын 8-нд дахин өргөн дэлгэцнээ гарах гэж байна. Ингэхдээ IMAX 3D хөрвүүлэлт хийгдэн үзэгчдэд хүрч байгаа юм. Валентины баяраар хурдыг мэдрүүлсэн, хайрыг мэдрүүлсэн сайхан кино үзвэр болно гэж найдаж байна.


 I feel the need ... the nead for speed (Америкийн кино акедемын шилдэг 100 ишлэлийн 94т бичигдсэн ишлэл.)

Top Gun киноны Take my breath away дуу нь 1986 оны зун, намарын турш billboard-ын эхний байранд бичигдэж 9 удаагийн Platinum certification хүртэж байсан байдаг. Энэхүү дуу нь тухайн оны Oscar-ын наадмаас шилдэг дуу төрөлд Оскар хүртсэн юм.