2013/01/11

The Wolverine, Iron Man 3, Man of Steel кинонуудын шинэ зураг

Энэ зун биднийг The Wolverine, Iron Man 3, Man of Steel гээд Marvel, DC-ын бүтээж байгаа гайхалтай кинонууд хүлээж байгаа. Тэгвэл эдгээр киноны шинэхэн зураг гарсан байна. The Wolverine киноны хувьд шинэ төрхтэй зураг гарсан бол нөгөө хоёр киноны зургууд нь трайлер дээрээс ерөнхий төрхийг нь харсан билээ.
The Wolverine киноны гол дүр Logan/Wolverine-ны дүрд Hugh Jackman тоглож байгаа бол найруулагчаар нь James Mangold ажиллаж байна. Кино ирэх 7-р сарын 26-нд нээлтээ хийнэ.


Iron Man 3 киноны гол дүрд Robert Downey Jr тоглож байгаа бол найруулагчаар Shane Black ажиллаж байна. Кино ирэх 5-р сарын 3-нд нээлтээ хийнэ.


Man of Steel киноны гол дүр Superman-ны дүрд Henry Cavill тоглож байгаа бол найруулагчаар Zack Snyder ажиллаж байна. Кино ирэх 6-р сарын 14-нд нээлтээ хийнэ.