2013/01/14

The Avengers киноны визуал эффектийг хэрхэн бүтээсэн бэ?

Geourge Lucas-ын 1975 онд үүсгэн байгуулсан Industrial Light & Magic (ILM) компани визуал эффект чиглэлээр асар туршлагатай болсон компани. Тэд Star Wars киног бүтээж үүгээрээ ч Oscar хүртэж байсан түүхтэй. Өнгөрөгч онд Lucasfilm-г The Walt Disney Company $4.05 тэрбум ам.доллараар өөрийн болгосноор үүний нэг хэсэг болсон Industrial Light & Magic компанийг ч өөрийн болгосон юм.

Walt Disney-ын өнгөрсөн жилийн шилдэг бүтээлүүдийн нэг The Avengers киноны визуал эффекүүд дээр ILM  голлон ажилласан бөгөөд үүгээрээ Oscar-т өрсөлдөж байгаа. Тэд саяхан The Avengers киноны визуал эффекийг хэрхэн бүтээсэн талаарх видеог гаргасан байна.