2013/01/09

"Тэнгэрийн хүү хүүхэлдэйн кино болно

УДЭТ, БСШУЯ-тай хамтран зохион байгуулсан түүхэн жүжгийн шилдэг бүтээлийн уралдаанд зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" бүтээл шалгарч тайзнаа амилсан. Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулан туурвисан уг бүтээл драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Гэгээн муза" наадмаас зургаан "Муза"-гаар шагналын хур буулгасан ба  гран при шагналын эзэн болсон байдаг.


Тэгвэл зохиолч Б.Цогнэмэх, хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин нар уг бүтээлээр хүүхэлдэйн кино хийхээр болсон байна. Хүүхэлдэйн киног дэлхийн түвшинд хүрэхүйц чанартайгаар бүтээхийг зорьж байгаа бөгөөд ирэх намар гэхэд кино зохиол бэлэн болох гэнэ. Харин хүүхэлдэйн киноны дүрүүдийг уран бүтээлчдийн дунд уралдаан зарлан сонгон шалгаруулах ажээ.