2013/01/30

Stephen Chow-ын шинэ кино Journey to the West киноны trailer

Хятадын алдарт Сүн-Үкүний түүх (Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл зохиол) энэ онд нэлээд эрэлттэй байгаа тухай мэдээлэл өмнө нь хүргэсэн. Тэгвэл мэдээлэл нь тийм ч их цацагдаагүй байсан A Chinese Odyssey гэж нэрлэгдээд байгаа киноны трайлер цацагдсан байна.

Journey to the West: Conquering the Demons нэртэй гарч буй уг бүтээлийг Stephen Chow зохиолыг бичин продюсерлаж байгаа юм. Тэрээр 2000 оны эхээр Shaolin Soccer (2001), Kung Fu Hustle (2004) кинонуудыг бүтээн дэлхийн олон үзэгчдийн сонирхолыг татаад хэсэг нам гүм байсны эцэст 2008 онд CJ7 гэх киног бүтээж байсан юм. Тэгвэл бас л хэсэг хугацааны дараа түүний удаах бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна.
 
 

Инээдмийн төрлөөр бүтээгдэж буй Journey to the West: Conquering the Demons кинонд Stephen Chow, Qi Shu  гэсэн алдартай жүжигчид тоглосон бөгөөд кино ирэх 2-р сарын 7-нд хятадад нээлтээ хийх юм.