2013/01/07

Star Wars-нхан DreamWorks-с бэр гуйлаа

Өнгөрч буй 7 хоногт  холливүүдэд болсон хамгийн сонирхолтой зүйл бол Star Wars-н загалмайлсан эцэг George Lucas болон DreamWorks анимэшний удирдах зөвлөлийн гишүүн Mellody Hobson нар гэр бүл болох гэж буйгаа зарласан явдал юм. Ийнхүү  20 жилийн дараагаар Lucas ээлжит амьдралаа зохиохоор шийдсэн байна. Тэд анх 2006 онд танилцсан бөгөөд 7 жил үерхсний дүнд гэр бүл болж байгаа аж. Энэ талаар George Lucas 
"Миний амьдралын шинэ үе эхэлж байна. Маш аз жаргалтай байна."
гэсэн байна.