2013/01/15

Star Wars 7-н асуудал яригдсаар

Star Wars 7-н асуудал хаашаа эргэх нь одоо хүртэл шийдэгдээгүй байна. Гэхдээ шинэ гарсан мэдээллээр уг төслийг найруулагч Zack Snyder хүлээн авч магадгүй талаарх яриа гарчээ. Үүний өмнө Диснэйн зүгээс санал тавьсан ихэнх найруулагчид уг төсөлд оролцохоос татгалзаад байсан юм. Zack Snyder ч шинэ төслөөс эмээж байгаагаа илэрхийлж байсан. Магадгүй кино компанийн зүгээс хангалттай сайхан нөхцөл, зөвлөх түүнд амласан ч байж болох юм. 

Хэрвээ Zack Snyder төсөлд нэгдвэл алдарт кино зохиолч Michael Arndt-тай хамтран шинэ Оддын дайны түүхийг "Seven Samurai"-н зохиолыг чиг шугамаа болгон бичнэ гэнэ.

Кино дэлгэцнээ гарах хугацаа 2015 онд товлогдоод байгаа учир тун удахгүй бүх зүйл тодорхой болно гэж найдаж байна.