2013/01/09

Sin City-т шинэ хүн

Холливүүдийн шинэ үеийн томоохон төлөөлөгчдийн нэг Joseph Gordon-Levitt-г Marvel-н "Guardians Of The Galaxy" төсөлд гол дүрийн баатраар тоглох гэж буй талаарх яриа гараад байсан бол жүжигчин энэ яриаг эрс үгүйсгэсэн байна. Харин найруулагч Robert Rodriguez-н "Sin City: A Dame To Kill For" кинонд жүжигчин Johnny Depp тоглох байсан дүрд тоглохоор болсон байна. Энэ талаараа "Энэ киноны эхний ангид дуртай. Rodriguez илүү гайхалтай бүтээл бүтээх байх" гэжээ.

Sin City-н шинэ төсөлд  Joseph Gordon-Levitt-с гадна жүжигчин Josh Brolin нэмэгдээд байна.