2013/01/22

Нүгэлт хотод Bruce Willis эргэн ирнэ

2005 оны Frank Miller, Robert Rodriguez нарын хамтран продюсерлаж, хамтран найруулсан Нүгэлт хот (Sin City) кино нь тухайн үед барууны кино урлагт шинэ өнгө төрхийг бий болгосон юм. Хар цагаан дүрслэлтэй зэрэгцүүлэн хурц тод дан өнгийг оруулж өгсөн дүрслэл нь уг киног хэд хэдэн кино наадмаас шагнал авахад нь нөлөөлсөн байдаг.

Тэгвэл уг киноны үргэлжлэлийг комикын үргэлжлэл зохиол болох A Dame to Kill For зохиолоор нь хийхээр төлөвлөөд байгаа. Sin City 2 киноны нэрийг зохиолтой ижил нэртэй байна гэж таамаглаж байгаа ч албан ёсоор батлагдаагүй. Мөн The Long, Bad Night нэр явж байгаа. Харин өнгөрөгч sundance film festival-ын үеээр Robert Rodriguez мэдээлэл хийхдээ Sin City 2 кинонд хөгшин эр Bruce Willis дахин оролцох талаар болон 3D-р хийнэ гэжээ. Bruce Willis өмнөх анги дээр Hartigam-ны дүрийг бүтээсэн.


Киног 3D-р хийх талаараа 3D зураг авалт хийхгүй харин 3D нэмэлтүүд хийнэ гэсэн байна. Хүмүүсийн 3D тухай ойлголтыг арай өөрөөр харуулахыг хичээнэ гэнэ. Хэрэв тэд 3D дүрслэл дээрээ сайн ажиллаад өмнөх анги шигээ кино дүрслэлд шинэ алхам гаргаж чадвал энэ кино лавтай амжилтанд хүрэх бизээ.