2013/01/31

Short film: Paperman (Disney-ын бүтээл)

Walt Disney Animation Studios-c өнгөрөгч 2012 оны 10-р сард дэлгэцнээ гаргасан, видео тоглоомын хана нураагч муу залуугийн сайн залуу болох гэсэн гайхамшигт хүслийг харуулсан Wreck-It Ralph анимешин киноны театрын үзвэрийн нэмэлт болгон Paperman богино хэмжээний анимешинг мөн бүтээсэн юм. 

Paperman богино хэмжээний анимешинг Blue Sky Studios-ын аниматор John Kahrs анхны найруулгын ажил болгон бүтээсэн бөгөөд кино хар цагаан минималист дүрслэлтэйгээр бүтээгдсэн нь онцлог. Мөн киног бүтээхдээ гар зураг болон комьютер дүрслэлийн техникийг хослуулан бүтээсэн ажээ.

Ингээд New York хотын төвд өрнөх хайрын түүхийг сонирхоцгооё. Дашрамд дуулгахад Disney-ын Wreck-It Ralph анимешин ирэх 85 дахь удаагийн Оскарын наадамд Бүрэн хэмжээний анимешин төрөлд нэр дэвшиж байгаа бол Paperman бүтээл нь Богино хэмжээний анимешин төрөлд нэр дэвшиж байгаа юм. Тэдэнд амжилт хүсье.