2013/01/03

Short film: Mama /аймшгийн/

Өнөө цагийн хар дарсан зүүдийг үзэгчдэд хүргэгч, зөгнөлт киноны нэрт мастер найруулагч Guillermo del Toro-н ерөнхий продюсерээр ажиллаж байгаа Испанийн найруулагч Andres Muschietti-н бүтээл "Mama" киноны богино хэмжээний кино уран бүтээл үзэгчдэд хүрлээ. Mama бүрэн хэмжээний бүтээлийн хувьд ирэх 18-ы өдөр үзэгчдэд хүрэх юм.

Киноны зохиолыг 2008 онд үзэгчдэд хүрж байсан испанийн Mamá киноноос сэдэвлэн бичсэн бөгөөд эгчийнхээ гэр бүлийг учир битүүлгээр алдсан Lucas 5 жилийн дараагаар эгчийнхээ гэрээс охидуудыг нь олж улмаар гэртэй авчирч хамт амьдрах болно. Харин тэдэнтэй хамт хорвоог аль хэдийнээ орхисон охидын ээж хамт ирснийг хэн ч мэдэхгүй. Эндээс л киноны бүх үйл явдал эхлэх болно.

Ингээд богино хэмжээний бүтээлийг та бүхэнд хүргэж байна.