2013/01/30

Шинэцог - Хөхтөмөр Өнөмөнхлэй (Аравт OST)

Өнгөрсөн онд Монголчууд биднийг удаан хүлээлгэсэн нэгэн кино дэлгэцнээ гарсан нь Монгол фильм группын бүтээсэн Аравт уран сайхны кино байлаа. Нүсэр баг бүрэлдэхүүн, чадварлаг жүжигчдээс багаа бүрдүүлсэн уг киноны бас нэгэн давуу тал нь киноны хөгжим байсан гэж хэлж болно. Аравт киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн бөгөөд тэрээр кинонд зориулан бүтээсэн хөгжмөөсөө бүрдэх Эзлэн нэртэй тоглолтыг ч мөн хийгээд амжсан.

Харин киноны гол хөгжмүүдийг морин хуурч Д.Шинэцог эгшиглүүлэсэн байдаг. Түүний тоглосон хоёрч аяз албан ёсоор клип болон цацагдсан байдаг бол энэ удаад Хөхтөмөр Өнөмөнхлэй нэртэй хөгжмийн клип мөн цацагдаж эхлээд байгааг хүргэж байна.