2013/01/17

Quentin Tarantino твист хийж үзүүллээ

"Pulp Fiction" киноны John Travolta, Uma Thurman нарийн твист бүжиглэдэг хэсгийг кино сонирхогч хүн бүр мэдэх байх. 2 өөр янзаар эхлэдэг тус бүжгийн өрнөлийг киноны найруулагчаар ажиллаж байсан найруулагч Quentin Tarantino "The Graham Norton Show"-д оролцохдоо нэг бүрчлэн хийж үзүүлсэн байна. Ингээд тус хөгжилтэй видеог та бүхэнд хүргэе.


Дашрамд сонирхуулахад нэрт найруулагч өнгөрөгч онд нээлтийг нь хийсэн Django Unchained киногоороо Алтан бөмбөрцөг кино наадмын шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн байна.

Шинэ бүтээлдээ найруулагч маань хараахан ороогүй байгаа бөгөөд энэ удаад жүжигчин Johnny Depp-тэй хамтран ажиллах сурагтай байна.