2013/01/07

Playboy-н од Нүгэлт хотод айлчилж байна

Frank Miller, Robert Rodriguez нарын хамтын бүтээл Sin City киног мэдэхгүй кино сонирхогч гэж бараг байхгүй байх. Энэ онд тэдний хамтын бүтээлийн ээлжит анги Sin City: A Dame to Kill For нэртэйгээр дэлгэцнээ гарна. Тэгвэл тус киноны Ava хатагтайн үзэсгэлэнт дайчдын багт Playboy-н од Crystal McCahill хэмээх бүсгүй оржээ. Тэрээр энэ талаар
Кино уран бүтээлд дүр бүтээх сайхан байсан. Ялангуяа зураг авалтын үе үнэхээр хөгжилтэй байлаа. Гэхдээ их урт хүнд байсан шүү
гэжээ.

Киног бүтээгчдийн зүгээс шинэ ангийг өмнөх ангитайгаа адил сайн бүтээл болж буй талаар удаа дараалан мэдэгдэж байгаа. Гэхдээ өмнөх ангийн ихэнх дүр тус ангид гарахгүй юм байна.

 Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.