2013/01/08

Pixar-ын The Blue Umbrella богино анимешины клип

Гайхамшигт Pixar-ынхан өөрсдийн бүтээлүүд дээрээ фото дүрслэл оруулахаас үргэлж зайлсхийсээр ирсэн. Хэдий тийм ч тэд энэ удаад арай өөрийг харуулахаар шийдсэн бололтой. Тэд энэ удаад зуны шивэрсэн бороотой үдшийг санагдуулам богино хэмжэний киног фото дүрслэлтэй бүтээж байгаа ажээ.

6 минут үргэлжлэх The Blue Umbrella богино хэмжээний анимешины найруулагчаар Pixar-д 2008 оноос тайз засал, камерын хэсэгт ажилладаг 36 настай Saschka Unseld ажиллаж байгаа юм байна.

The Blue Umbrella богино хэмжээний анимешин нь ирэх зун нээлтээ хийх Monsters University анимешины өмнө үзэгчдэд хүрэх бөгөөд уг богино хэмжээний анимешиныхаа клипийг өнгөрөгч 1-дэх өдөр Wall Street Journal сайтаар дамжуулан цацсан юм.  Ингээд уг клипийг хүргэж байна.