2013/01/15

Pirates of the Caribbean 5 дэлгэцнээ гарах тов гарчээ

Диснэй кино компанийн зүгээс ирэх 2015 оныг гайхамшигт жилээр зарлаад байгаа. Гайхамшигт жилийн томоохон сенсаациудын нэг бол яахын аргагүй Pirates of the Caribbean 5. Төлөвлөгөөнд тусгагдсан хэдий ч хэсэг чимээгүй байсан уг төсөл сэргэж эхэллээ. Кино компанийн зүгээс далайн дээрэмчдийг 2015 оны 7 сарын 10-нд үзэгчдэд хүргэхээр болсон байна. Гол дүрийн баатар болох Jack шинэ ангид ч гол баатар хэвээрээ байх болно. Тэгэхээр Johnny Depp төсөлд эргэн ирнэ. Кино зохиол бичигдэж эхлээгүй байгаа. Гэхдээ зохиолчийг аль хэдийнээ сонгожээ. Шинэ төслийн зохиолыг Catch Me If You Can киноны зохиолыг бичсэн кино зохиолч Jeff Nathanson бичих юм байна.