2013/01/18

“Need For Speed” төсөл эхэлжээ

Комик зохиолоор кино хийх эрин үеийн эрч саарч харин тоглоомын түүхээр кино бүтээх шинэ эрин  эхлээд байна. Ер нь бол аль хэдийнээ эхлэсэн гэхэд ч болно. Үүний тод жишээ бол DreamWorks кино компанийн тун удахгүй эхлүүлэх гэж буй “Need For Speed” төсөл юм.  Уг төслийн кино зохиолыг Оскарт Flight киноны зохиолоор нэр дэвшсэн ах дүү кино зохиолч болох George Gatins, John Gatins нар бичих сурагтай. Найруулгаа ч мөн давхар хийх гэнэ. Гэхдээ найруулагчийн асуудал яг одоогоор шийдэгдээгүй. Киноны дүрүүдэд Aaron Paul, Dominic Cooper, Imogen Poots нар сонгогдсноос гадна рэппер Scott "Kid Cudi" Mescudi дүр бүтээхээр болжээ.


Тэднээс гадна кинонд Ramon Rodriguez (The Wire), Rami Malek (Battleship,Breaking Dawn – Part 2), залуу жүжигчин Harrison Gilbertson нар тоглох сурагтай. Жүжигчдийн сонгон шалгаруулалт ирэх 2 сард бүрэн дуусах юм байна.