2013/01/28

Movie Talk-д урьж байна

"Кино үзэхээр ирсэн хүмүүс НЭГ л мөрөөдлийг хуваалцах гэж цуглардаг" – хэмээн Бернардо Бертолуччи хэлжээ. Мөн Жан - Люк Годар: "Гэрэл зураг гэдэг бол – ҮНЭН. Харин кино гэдэг бол – 1 секундэд 24 үнэн дүр зураг харуулахыг хэлнэ" – хэмээсэн байна. Юу юунаас илүү кино л хүнийг хамгийн ихээр ухааруулдаг. 3, 4 – хөн настай бяцхан хүүхдүүд ч кино үзээд, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, уйлж, инээж бас баярладаг.

Та ч гэсэн кино үзэх дуртай юу? Тэр тусмаа нийгмийн асуудлыг хөгжилтэй, хөөрхөн, уран дүрслэлтэйгээр гаргаж ирсэн кинонд бүр ч их дуртай юу? Кино театрт бид кино үзэж дуусгаад л шууд гарцгаадаг. Харин "MOVIE TALK" кино хэлэлцүүлэг та бүхэнд сар бүр өнөөгийн нийгэмд, хүмүүсийн амьдралд тулгараад байдаг хэрнээ тэр бүр шийдэж, эсвэл ухаарч чаддаггүй, хүн бүр дотроо хадгалаад байдаг хэрнээ эгээ л гаргаад хэлчихэж чаддаггүй тийм нэгэн мөрөөдөл, асуудал, баяр, гунигаа КИНО-гоор дамжуулан ШИНЭ хүмүүстэй хуваалцах боломжийг олгож байна. 

Сайхан кино, НЭГЭН мөрөөдлийн доор хуран цугларсан хүмүүс, санаа бодол, хүсэл мөрөөдөл. Кино театрт кино үзчихээд, сэтгэлээ бусадтай хуваалцмаар санагддаг л биз дээ? Хэрэв тийм бол "MOVIE TALK" – д нэгдэцгээе! Нацагдоржийн номын сангийн дотор байрладаг Америкийн Соёл Мэдээллийн Төвд 1-р сарын 29-д  15 цагаас 18 цагийн хооронд болно.

Жич: Үнэ төлбөргүй.