2013/01/23

Монгол залуугийн тоглосон морин хуурын ая Солонгосын кинонд мөнхөрчээ

2011 онд солонгосын найруулагч Kim Han-min -ийн бүтээсэн адал явдал, дайны сэдэвтэй "War of the Arrows"  (олон улсын нэр Arrow: The Ultimate Weapon) кино дэлгэцнээ гарсан Өмнөд Сологосын үзэгчдийг байлдан дагуулж байсан. Уг кинонд охин дүүгээ манжуудын гарт алдсан залуу охин дүүгээ аврахаар тэмцэх бөгөөд киноны туршид нум сумын гайхамшгийг харуулах юм.

Уг кино солонгосын 48 дахь удаагийн Grand Bell Awards, 32 дахь удаагийн Blue Dragon Film Awards наадмуудаас шагнал хүртэж байсан байдаг.


Сонирхуулахад War of the Arrows киноны хөгмийн найруулга дээр Kim Tae-sung ажилласан бөгөөд хөгжмийн хэсэгт солонгос улсад сурч байгаа монгол оюутан Н.Загдсүрэн морин хуураар тоглосон 3-н ч аяз багтсан ажээ.Тэрээр Өмнөд Солонгосын үндэсний хөгжмийн "Arisu" хамтлагтай хамтран ажилдаг юм байна.