2013/01/02

Хуучны Монгол киног HD-руу хөрвүүлэх төслийн ажлын явцаас

Алтан үеийн хуучны сор болсон кинонуудыг тоон системд хөрвүүлж, HD формат руу хувиргах төслийг Архивын Ерөнхий Газар, Unitel Group, Univision компани хамтран өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа билээ. Монгол кино төслийн хүрээнд 182 уран сайхны кино, 873 баримтат киноны дуу болон дүрсийг сэргээж өндөр нягтралын HD формат руу хөрвүүлэх юм.

Тэгвэл уг ажлын явц ид дундаа явж байгаа бөгөөд ажлын явц хэр явж байгааг харуулахаар нэгэн видеог төслийн зүгээс та бүхэнд хүргэж байна.



HD формат руу хувиргах ажил нь олон үе шаттай явагдах ба шат шатандаа дуу дүрс сайжран орчин цагийн видео камераар авсан мэт тод болох юм. Энэхүү хэсгүүд нь дөнгөж 2 дах үе шатны ажлууд хийгдсэн хэсгүүд ба цаашид дуу, дүрсийг дахин сайжруулах үе шатны ажлууд явагдах юм.