2013/01/21

Домогт дугуйчин Lance Armstrong-ын сэргээшийн талаарх кино хийнэ

Tour de France уралдааны 7 удаагийн аварга, үүгээрээ ч домогт тамирчин гэгдэж явсан АНУ-ын дугуйчин Lance Armstrong өнгөрсөн онд удаан хугацааны туршид сэргээш хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрсөн нь шуугиан тарьсан юм. Түүний 1998 оноос хойш гаргасан бүх амжилтуудыг нь хүчингүйд тооцож 7 удаагийн аварга цолыг нь мөн хураан авсан билээ. Тэгвэл энэхүү үйл явдлын өрнөлөөр Paramount Pictures кино компани кино хийх санаатай байгаа нь илэрхий боллоо.



Нэрт продюсер J.J. Abrams болон Bryan Burk нар хамтын Bad Robot Production-ынхаа нэр дээр зохиолч Juliet Macur-ын Cycle of Lies: The Fall of Lance Armstrong зохиолыг кино болгох эрхийг авсан байна. Харин дээрх хоёрын кино төсөлд Paramount Pictures -ийг оролцож хүч нэмэх төлөвтэй байгаа ажээ.