2013/01/21

Kick-Ass 2 киноны албан ёсны анхны зураг

2010 онд  кино компаниас гаргасан найруулагч Matthew Vaughn-ийн бүтээл (туслах найруулагчаар Brad Pitt ажилласан) Kick-Ass киноны удаах анги энэ онд гарна. Kick-Ass 2 киноны талаарх мэдээллүүд төдийлөн гараагүй байгаа ч киноны зураг авалтын явцаас харуулсан хэд хэдэн зургийг бид өмнө хүргэж байсан. Ирэх зун бидний үзэх Kick-Ass 2 киноны найруулагчаар Jeff Wadlow ажиллаж байгаа бөгөөд кино бүтээгчид саяхан киноныхаа албан ёсны зургийг олонд дэлгэлээ.

Зурагт эсрэг талын дүрийг бүтээж буй Jim Carrey, залуу баатар Kick-Ass-ын дүрийг бүтээж буй Aaron Johnson нар бүрэн өмсгөлтэйгээ уулзаж байгаа харагдана.

Kick-Ass 2 кинонд Chloe Grace Moretz, Christopher Mintz-Plasse, Nicolas Cage, Donald Faison болон Clark Duke гэсэн одод оролцож байна. Кино ирэх 6-р сарын 28-нд шуугиант нээлтээ хийнэ.