2013/01/07

Iron Man 3-г хятад бүсгүй чимнэ

Холливүүдийн кино бүтээгчдийн сонирхол аль хэдийнээ хятадын асар том зах зээл рүү өнгийгөөд эхэлсэн. Хэдийгээр засгийн газрынх нь зүгээс тодорхой хоригоор тэднийг дөнгөлдөг ч энэ удаад Iron Man-г яаж ч чадсангүй. Учир нь тэд хятадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах санал тавьжээ. Энэ нь ч үр дүнд хүрч хятадууд анх удаагаа blockbuster кинонд хөрөнгө оруулалт хийсэн байна.Харин үүний төлөөсөнд тэд өөрсдийн жүжигчдийн нэгийг тус кинонд дүр бүтээлгэх санал тавьж жүжигчин Fan Bingbing-г сонгон кинонд тоглуулжээ. Тэрээр кинонд нэгэн нууцлаг дүрийг бүтээж байгаа юм байна.

Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.