2013/01/02

"IRIS 2" нээлтийн товоо зарлалаа

Өнгөрөгч 31-ий үдэж KBS телевизийн Drama шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрсөн билээ. Энэхүү шагнал гардуулах ёслолын хамгийн сонирхолтой мөч бол "IRIS 2" кино багийнхны мэдээлэл байсан юм. Удтал үзэгчдийн дунд хүлээлттэй байсан уг төсөл ирэх 2-дугаар 13-аас эхлэн KBS телевизийн 2-дугаар сувгаар үзэгчдэд хүрэхээр болсон байна.

Киноны үйл явдлын талаар кино багийнхны зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд үзэгчдэд гэнэтийн сонирхолтой зүйлсээр дүүрэн бүтээл хүргэх болно гэжээ.

Эхний цувралын од Lee Byung-hun -н оронд шинэ цувралд жүжигчин Jang Hyuk-г харин Kim Tae-hee-н оронд Lee Da-hae-г
урьж гол дүр бүтээлгэж байгаа нь киног дэмжигчдийн зүгээс зөв сонголт хийсэн гэх дүгнэлтэнд хүргээд байна.

Ингээд тус киноны сонирхолтой бичлэг болон зургийг та бүхэнд хүргэе.