2013/01/19

IRIS 2 албан ёсны trailer

Солонгосын KBS телевизээс 2009 онд гаргасан адал явдалт IRIS олон ангит кино нь солонгосын телевизийн олон ангит кинонууд улиг болсон драмыг илүү түвшинг гаргасан бүтээл болж чадсан юм. Иймээс ч энэ кинонаас хойш хуучны өгүүлэмж болох зовлонт амьдрал, хайр дурлалын тухай бус гэмт хэрэг, адал явдалт цуврал драмууд бүтээгдэх нь ихссэнг анзаарсан байх. 

2009 онд KBS телевизээс 20 тэрбум вон (17 сая ам.доллар)-ын өртөгтэй бүтээгдсэн уг цуврал телевизийн оргил цагийн үзвэрийг 30%-р ахиулж чадсан байдаг. Өдгөө энэ цуврал зөвхөн солонгосын үзэгчдээр зогсохгүй дэлхийн олон мянган шүтэн бишрэгчдийн дуртай киноны нэг болжээ. 

Тэгвэл өнгөрөгч оноос хөгжүүлж ирсэн IRIS 2 төсөл тун удахгүй KBS сувгаар цацагдаж эхлэх гэж байна. Ирэх 2-р сарын 13-с цацагдаж эхлэх уг цуврал киног хүлээж байгаа үзэгчид олон. Кино төслийнхөн өнгөрөгч KBS Drama Award -ын дундуур албан ёсны trailer-аа KBS телевизээр дамжуулан цацсан юм. Бид өмнө нь уг киноны тухай хүргэж байсан. Тиймээс IRIS 2-ын тухай дэлгэрэнгүй өгүүлэх нь илүүц юм. Харин дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Ингээд trailer-г сонирхоцгооё.