2013/01/08

Жүжигчин Gerard Depardieu Оросын иргэн болов

Францийн нэрт жүжигчин Gerard Depardieu ойрд олны ярианы сэдэв болоод байна. Тэрээр Франц улсаас гаргасан хэт их орлоготой саятнуудаас өндөр татвар буюу 75%-ийн татвар авах хуулийн төслөөс зугтаж өөр орны иргэн болж байна гэж үзэж байгаа юм.

Францын Ерөнхий сайд жүжигчний дээрх алхмыг "харамсалтай" хэмээн тодорхойлж, Depardieu харин өөрийгөө доромжлуулсанд тооцон, иргэншлээсээ татгалзана хэмээн гоморхсон нь ийнхүү ажил хэрэг болж байна.


Оросын ерөнхийлөгч В.Путин Gerard Depardieu-г оросын кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн эх орныхоо иргэн болгож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Gerard Depardieu нь 1990 оны Green Card киногаараа Алтанбөмбөрцөг наадмаас Шилдэг жүжигчин шагнал хүртэж байсан ба мөн тухайн оны Cyrano de Bergerac киногаараа Оскарт нэр дэвшиж байжээ.