2013/01/11

Гэмт хэрэгт Gangster Squad кино өнөөдөр нээлтээ хийнэ

Өнөөдөр орой гангстар төрлийн кинонд өөрчлөлт авчрана гэж амлаад байгаа Gangster Squad дэлгэцнээ гарна. Warner Bros-с гаргаж буй уг киноны найруулагчаар Zombieland, 30 Minutes or Less кинонуудыг найруулж байсан Ruben Fleischer ажилласан байна. Тэрээр энэ удаад өмнөх кинонуудын төрлүүдээс тэс өөр гэмт хэрэгийн сэдэвт кино бүтээсэн нь түүний хувьд томоохон ахиц болж байгаа байх.


Gangster Squad киноны хувьд өнгөрөгч оны 9-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч АНУ-ын Aurora кино театрт болсон халдлагаас болж нээлтээ хойшлуулсан юм. Учир нь уг киноны гол өрнөл нь кино театрт буудалцаантай хэсэгтэй байсан юм. Иймээс энэ мэт үйлдэлүүдийг дахин өдөөхгүйн тулд кино багийнхан кино театрын буудалцаантай хэсгийн зураг авалтыг өөрчлөн дахин зураг авалт хийсэн юм.

1940-1950 оны үеийн Los Angeles хотын гэмт хэргийн бүлэглэл болон цагдаагийн байгууллагын хоорондын тэмцэлийг харуулах Gangster Squad кинонд Josh Brolin, Ryan Gosling, Nick Nolte, Emma Stone, Sean Penn нарын одод оролцсон байна.