2013/01/28

Кино зураачдын эвлэл байгуулагджээ

Өчигдөр буюу 1-р сарын 27-нд Монголын Кино Урлагийн Зөвлөл хуралдаж Кино зураачдын эвлэл байгуулах шийдвэр гарган гишүүдээ элсүүлсэн байна. Энэ хурлын үеэр кино зураачид өөрсдөд нь тулгардаг бэрхшээлийн талаар хэлэлцэж санаа бодлоо солилцлоо.

Өнгөрөгч онд байгуулагдсан Монголын Кино Урлагийн Зөвлөл нь дотроо мэргэжлийн чиглэл тус бүрээр эвлэл байгуулах зорилготой ажиллаж байгаа. Одоогоор кино найруулагч, кино зохиолч, кино зураглаач, орлон тоглогч нарын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, тэдний эрх ашиг, үйл ажиллагааг нэгтгэсэн холбоодыг байгуулсан байна. Удахгүй жүжигчдийн уулзалт зохиогдох байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Дээрх зөвлөгөөний үеээр мөн Монголын Кино Урлагийн Зөвлөл "Кино хотхон" байгуулах томоохон төсөл боловсруулан Засгийн газар, Ерөнхий сайдад өргөн барихаар төлөвлөөд байгаа талаар мэдээллэсэн байна.