2013/01/15

Fast and Furious 6-д хэний ч төсөөлөөгүй хүн ирлээ

Хурд хүчний илэрхийлэл болсон Fast and Furious 6 ирэх 5 сарын 24-нд дэлгэцнээ гарна. Найруулагч Justin Lin-ий төсөөлөлөөр дэлгэцнээ амилах уг бүтээлийн хамгийн сонирхолтой дүрээр Dominic-н үхсэн гэж бодсон найз бүсгүйн дүр тодроод байгаа. Өөрөөр хэлбэл жүжигчин Michelle Rodriguez кинонд эргэн ирж байна. Ихэнх сонирхогчид үүнд эргэлзэж байсан ч кино багийнхны зүгээс тэдний эргэлзээг тайлах зургийг илгээжээ. 

Киноны хэсэг
Киноны албан ёсны трайлер ирэх сарын 3-нд үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.